Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, МӨСНИЙ ЗУЗААН, УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,
МӨСНИЙ ЗУЗААН, УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усан зах үүсэн, мөсний зузаан 130 см буюу олон жилийн дунджаас 5 см зузаан, усны түвшин мөсний нөлөөгөөр олон жилийн дунджаас 30 см их байна. Хархорин сумын орчим цөн түрж эхэлсэн, усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага, мөсний зузаан 45 см буюу олон жилийн дунджийн орчим байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим мөс байрандаа хайлсан, усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, мөсний зузаан 86 см буюу олон жилийн дунджийн орчим байна. Арвайхээр сумын орчим шингэн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджаас 5 см их байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим шингэн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим цөн түрсэн, усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим шингэн цөнтэй, усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний ажиглалтын цооногт хэмжсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд газрын доорх усны түвшин өмнөх оноос 80 см доошилсон байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР